БИДНИЙ ТУХАЙ

“Глобал Эектроникс” ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд анх хавтгай дэлгэц бүхий VIERA зурагтыг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлснээр Япон орны алдартай Панасоник брэндийн албан ёсны дистрибьютер болох эрхийг авсан билээ.

Панасоник брэндийн чанартай, дэвшилтэт технологийн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор цаг алдалгүй, үйлдвэрээс нь шууд хэрэглэгчиддээ хүргэх нь манай хамт олны эрхэм зорилго юм. Бид байгуулагдсан цагаасаа хойш тус брэндийн чанарын батламжтай гэр ахуйн цахилгаан бараа болон эйр кондишнерүүдийг Монголын зах зээлд тасралтгүй нийлүүлэн үйл ажиллагаагааныхаа цар хүрээг өргөжүүлэн тэлсээр байна.

Эйр Кондишнер буюу агаарын хөргөлтийн төхөөрөмжийн угсралт суурилуулалтын цогц шийдлийг нэвтрүүлэх зорилт тавьсны үр дүнд 2009 оноос хойш Малайз дахь Панасоник “Эйр Кондишнер” сургалтын төвтэй хамтран инженер техникийн ажилтнуудыг тогтмол сургалтанд хамруулж, тэдний мэдлэг чадварыг хөгжүүлснээр томоохон төсөл тендерт тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх чадвар бүхий шилдэг баг хамт олон болж чадлаа.

Ийнхүү компанийн бүтээгдэхүүн үйл ажиллагааны цар хүрээ өсөн нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчид үзүүлэх борлуулалтын дараах аливаа засвар үйлчилгээний шаардлага, хэрэглэгчдийн эрх ашиг зэрэг нь нэн чухалд тавигдах болсон бөгөөд эдгээр шаардлагад тулгуурлан  2009 онд өөрийн “ПАНАСОНИК БАТАЛГААТ ЗАСВАРЫН ТӨВ” –ийг албан ёсоор нээн ажиллуулсан нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, итгэл болоод талархлыг хүртэж байгаа нь нэн тааламжтай байна.

2014 оноос манай компани үйл ажиллагааний чиглэлээ өөрчлөн Панасоник брэндийн аккумулятор, эйр кондишн, оффис, гэр ахуйн, үйлдвэрийн зориулалттай гээд бүх төрлийн гэрэл гэрэлтүүлгийг Монголын зах зээлд нийлүүлж эхлээд байна.

Манай хаяг: БГД, Энхтайваны өргөн чөлөө, UB Platinum барилга, 5 давхарт, Утас/Факс: 7011-9432